Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа 85%-ийг дархлаажуулжээ

Уурхайчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, цаг алдалгүй дархлаажуулах ажил идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд 6607 хүн вакцин хийлгэснээс 6147 ажилтан буюу нийт ажилтны 85% нь вакцинд хамрагдаад байна. Мөн үйлдвэрийн ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэр болон үйлдвэрийн газарт ажил, үйлчилгээ үзүүлдэг гаднын байгууллагаас 460 хүн вакцин хийлгэжээ. Цаашид гэрээт байгууллагууд, ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэрийн 3000 гаруй иргэдийг хуваарийн дагуу, шат дараатайгаар вакцинжуулалтад хамруулна. Одоогоор вакцинжуулах ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэдээ шинжилгээнд … Continue reading Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа 85%-ийг дархлаажуулжээ